ШШБЕГ-т шаардах хуудас хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

ШШБЕГ-т шаардах хуудас хүргүүлэв

Ялтны  хөдөлмөрийн хөлс, хөдөлмөр хамгааллын байдлыг Улсын Ерөнхий прокурорын газрын удирдамжийн дагуу энэ онд 407, 401, 421,409, 429, 441, 4278 431, 461 дүгээр ангиудад Нийслэлийн прокурорын газраас шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах хариу илтгэлийг  УЕПГ-рт албан бичгээр илгээсэн байна. Тус шалгалтын хүрээнд хорих ангиуд ялтны хөдөлмөрийн хөлсийг завшсан мөн аж ахуй нэгж байгууллагад  гэрээ хэлцэл хийлгүй  хүмүүжигчийг гадуур ажиллуулсан зэрэг хэд хэдэн ноцтой зөрчлийг ирлүүлсэн аж. Хууль зөрчсөн эдгээр үйлдлийг таслан зогсоох, хариуцлага алдсан албан тушаалтанд зохих арга хэмжээг хуулийн дагуу авахыг Нийслэлийн прокурорын газраас ШШБЕГ-т шаардах хуудсыг хүргүүлжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж