Уушгины хатгааны эсрэг вакцины судалгаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Уушгины хатгааны эсрэг вакцины судалгаа хийнэ

Уушгины өвчлөлийн эсрэг Пневмококийн вакцины судалгааны нээлт Эрүүл мэнд спортын яаманд өнөөдөр боллоо. Тус хуралд Нийгэм эрүүл мэндийн яамны орлогч П.Оюунцэцэг, Дэлхийн эрүүл мэндийн яамны Монгол дахь төлөөлөгч Су Ныюут Юу, Автралийн Мельбурны Мурдочийн сургуулийн доктор профессор Ким Мук Халланд нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус судалгааг Автралийн Мельбурны Мурдочийн сургуультай хамтран 2016-2018 оны хооронд хэрэгжүүлэх гэж байгаа юм. Судалгааны хүрээнд эхлээд Сонгинорхайрхан, Сүхбаатар дүүргийн 2-24 сартай хүүхдүүдэд пневмококын эсрэг 13 цэнт вакцин тарьж улмаар Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн хүүхдүүдэд явуулсан судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэлт гаргах ажээ. 2016 оноос манай улсад үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх юм байна. Одоогоор тоног төхөөрөмж болон бусад судалгааны ажилд хагас сая төгрөг зарцуулжээ.

Уушгины хатгаа болон амсгалын замаар дамжих өвчин Монголд жилд дунджаар 2000-3000 хүүхэд өвддөг гэсэн судалгаа байдаг аж. Вакцинжуулалт хийгдсэнээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 50-60 хувь буурна гэж тооцоолж байгаа юм байна. Пневмокок гэдэг нь уушгины хатгаа үүсгэдэг гол вирус бөгөөд вакцинжуулалт дэлхий нийтэд хийгдэж эхлээд 15 жил өнгөрч, 110 орчим орон эл вакциныг хэрэглэж байгаа юм.

Б.АЛТАНГЭРЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж