Нэг шүүгч 33 хэрэг шийджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Нэг шүүгч 33 хэрэг шийджээ

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандах иргэдийн тоо өнгөрсөн онынхтой харьцуулахад  75-аар буюу 16 хувиар өссөн бөгөөд нэг шүүгч дунджаар 33 хэрэг шийдвэрлэсэн байна.  Төр захиргааны байгууллагаас иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа учраас иргэд эрхээ хамгаалуулахаар ийн шүүхэд хандах нь ихэсчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 558 нэхэмжлэл , хэрэг хүлээн авснаас 72 нэхэмжлэлийг буцааж, 264 хэргийг шийдвэрлэсэн байна.

 Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж