Lady Gaga-гийн аялан тоглолтын тасалбарыг шагийн үнээр зарж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Lady Gaga-гийн аялан тоглолтын тасалбарыг шагийн үнээр зарж байна

АНУ-ын поп од Lady Gaga Их Британид Monster Ball
аялан тоглолтоо хийхээр боллоо. Тоглолтын тасалбар аль хэдийнэ зарагдаж
дууссан бөгөөд үнийг нь хоёр дахин нугалж, шагийн үнээр зарж байгаа аж.
Өөрийн гэсэн өвөрмөц хоолой, дүр төрхөөрөө стиль имижээ бүрдүүлж чадсан
тэрбээр Их Британийн Brit-Award шагнал гардуулах ёслолоос шагнал
хүртсэн нь английн үзэгчид түүний улаан фэн болсныг гэрчилж байна.
Дуучин бүсгүй өнгөрсөн сард Манчестерт нүсэр том тоглолт хийж,
тасалбарын үнэ 27.50-35 паундын үнээр зарагдсан. Харин Англид хийх
тоглолтоо дахин гурван өдрөөр сунгасан ч түүний тоглолтын тасалбарын
үнэ 50-70 паундын үнээр зарагджээ. Lady Gaga-гийн цахим хуудсанд түүний
зарим нэг фэн нь түүний тоглолтыг хэтэрхий их үнэтэй байна гэсэн
сэтгэгдэл бичжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж