Автозамын төслүүдийн концессын гэрээг анхаарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Автозамын төслүүдийн концессын гэрээг анхаарч эхэллээ

Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих автозамын төслүүдийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Үүнтэй холбогдуулан:

  • Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км,
  • Алтай-Дарви чиглэлийн 165 км,
  • Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км,
  • Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км,
  • Мандал сум Зүүн хараа 15,8 км хатуу хучилттай автозам төслүүдийн концессын гэрээг эцэслэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гарын үсэг зурахад бэлэн болгохыг Засгийн газраас түүнд даалгасан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж