Хөдөлмөрийн баатрын “залхуу” охин Б.Баярмаа

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатрын “залхуу” охин Б.Баярмаа

2006 онд дэлгэцнээ гарсан “Ийм нэгэн дурлал” киноны бүжингийн дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Баярмааг сүүлийн үеийн “хит” эмэгтэй жүжигчдийн нэг гэж тодорхойлоход нэг их хол зөрөхгүй.

Эдүгээ гурван ч хүүхдийн эх болсон ч, сайхан төрхөө хадгалсаар байгаа түүнийг “одонгийн хүүхдээ гаргах гэж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед шуугиан тарьж байсан юм.

Гэсэн ч удахгүй дэлгэцнээ гарах “Гурван найз” кинонд бүтээх дүр нь байж таарснаар энэ мэдээлэл цуурхал болох нь батлагдсан билээ. Ямартай ч, жүжигчин бүсгүй одоохондоо “одон”-гийн хүүхэд гаргах бодолгүй байгаа гэнэ билээ. Б.Баярмааг чөлөөт уран бүтээлч жүжигчин гэдгээр нь  андахгүй мэдэх ч, аав ээж нь ямар улс байдаг талаар төдийлөн хүмүүс мэддэггүй.

Тэгвэл жүжигчин бүсгүйн аав ээж нь ном их уншдаг хөгжилтэй, ажилч хичээнгүй хүмүүс байдаг гэнэ. Түүний аав 30 гаруй жил уурхайд ажилласан Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Баяраа гэдэг хүн байдаг аж.

Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагатаа “Айлын охин хүүхэд болохоор эрх өссөн. Тийм мундаг хөдөлмөрч хүний охин залхуу байх нь аргагүй. Би чинь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүний охин шүү дээ” хэмээсэн байна.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж