Гурван хүний ДНК-аас үр тогтоохыг хуульчлах уу?

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Гурван хүний ДНК-аас үр тогтоохыг хуульчлах уу?

Их Британийн парламентад дэлхийд анх удаа гурван хүний ДНК ашиглан хуруу шилэнд хүүхэд бий болгох тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Эрдэмтдийн мэдээлснээр гурван хүний ДНК ашиглан хүүхэд бий болгох нь эхээс урагт дамжих аливаа үхлийн аюулт удамшлын өвчнөөс  урьдчилан сэргийлж, зогсоох боломжтой аж. Парламентад энэ хуулийг баталснаар ирэх 2016 онд гурван хүний ДНК–г ашиглан үр тогтоосон анхны хүүхэд мэндлэх боломжтой гэнэ. Холбогдох албаныхан энэ хуулийн журмыг 2013 онд боловсруулан одоо Их Британийн парламентаар хэлэлцүүлж байгаа аж. 

Эмгэг өвчтэй митохондрын улмаас жилд шинээр төрсөн 6500 хүүхэд бүрийн нэг нь өвчилж, булчин сулрах, сохрох, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр шаналдаг байна. Харин өндгөн эсийн донорын митохондрыг ашиглах юм бол дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэнэ. Түүнчлэн энэ аргаар бүтсэн хүүхэд өөртөө гурван хүний ДНК агуулах боловч эцэг эхийнх нь ДНК илүү давамгай байх ба донор хүнийх 0.1 хувьтай байх юм байна. Өнгөрсөн хугацаанд Их Британийн эрдэмтэд энэ аргыг дэмжсэн хосуудаас 20 мянган гаруй генийг цуглуулаад байгаа ба донор генээс 37 митохондрыг цуглуулаад байгаа аж. Гэхдээ Христийн сүм болон зарим хүмүүс үүнийг ёс зүйгүй, маш эрсдэлтэй алхам гэж үзэж байгаа аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж