Н.Алтанхуяг Монголоо сурталчилав

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг Монголоо сурталчилав

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шигтгээ мэт миний эх орон” фото зургийн цомгийнхоо нээлтийг маргааш “Туушин”зочид буудалд хийхээр болжээ. Уг цомгийг Герман улсад хэвлүүлсэн бөгөөд нийтдээ 400 орчим зургийг багтаасан байна. “Шигтгээ мэт миний эх орон” буюу “My country like mosaic” нэртэй уг цомог нь өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд хэвлэлтээс гарсан бөгөөд amazon.com онлайн дэлгүүрээр худалдаалж байгаа аж. Мөн дэлхийн 120 гаруй орны интернет худалдаагаар зарж байгаа аж. Энэ цомог нь дэлхийд Монголыг таниулах том сурталчилгаа болж чадна гэж зарим фото зурагчид үнэлж байна. Экс Ерөнхий сайдын хувьд Монгол орныхоо байгалийн зургийг авах хоббитой. Үүнийгээ цомог болгон хэвлүүлж, ийнхүү гадаад, дотоодын аялагчид, фото сонирхогчдын хүртээл болгож байна.

Тэрбээр өмнө нь “Оргил өөд” номоо хэвлүүлсэн юм. Германы хэвлэлийн компаниуд сайн бүтээлүүдээ өрсөлдүүлж шилдгийг нь тодруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг аж. Энэхүү арга хэмжээнд Н.Алтанхуягийн “Оргил өөд” ном ардчиллын төлөөх шилдэг бүтээлийн номинацид нэр дэвшиж байгаа аж. Түүний фото цомгийн нээлтэд гадаад, дотоодын томчууд, улс төр, эдийн засгийн хүрээнийхэн оролцох бололтой.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж