МХБХ-ны сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

МХБХ-ны сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг зарлалаа

Монголын хөлбөмбөгийн холбооны(МХБХ) ээлжит их хурал ирэх хоёрдугаар сарын 27-ны өдөр болох билээ.

Сонгуулийн хорооноос МХБХ-ын сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн гаргажээ. Тэд МХБХ-ын Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлж буй Б.Цэрэнжав ("Зүүнхараа бамбар" клуб), Д.Болдбаатар (Дорноговь аймаг), Г.Энхээ ("Төв аймаг") нарыг нэр дэвшигчийн шаардлага хангаагүй гэж үзэн нэр дэвшигчийн жагсаалтаас хассан байна.

Хоёрдугаар сарын 27-нд болох сонгуульт их хурлаар,

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөө:

-"Арвис" клубээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар,

-"Хоромхон" клубээс Вульф Петролеум Хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж,

-"Сэлэнгэ Пресс" клубээс Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нарын төлөөлөл нэр дэвшин өрсөлдөх эрхтэй болсон байна.

Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд:

-"Дэрэн" клубээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү,

-"Улаанбаатарын унаганууд" клубээс Майнспек ХХК-ийн захирал Б.Буман-Учрал,

-"Соёмбын бар"с клубээс ДЦС-5 төслийн удирлагч П.Болд,

-"Хар алмаз" клубээс МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат нарын зэрэг 4 хүн нэрээ дэвшүүлсэн байна.


 

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбооны сайт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж