Apple компанийн сүүлийн улирлын тоон үзүүлэлтийг өнгөрсөн жилтэй нь харьцуулахад маш бага тооны iPhone борлуулжээ. Тус компани шинэ худалдан авагчдаа хаанаас хайхаар төлөвлөж байгаа юм бол хэмээн хөрөнгө оруулагчид эхнээсээ сонирхож эхлэв. Үүний зэрэгцээ, олон нийт ч гэсэн дэлхийг өөрчилнө гэсэн корпорацын хүсэл юу болов гэдгийг сонирхох болжээ.
Apple компанийн улирлын тайлан өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн байна. 2018 оны долдугаар сараас есдүгээр сар хүртэл тус компани 62.9 тэрбум ам.долларын орлого олсон хэмээн тайлагнажээ. Энэ нь өнгөрсөн жилтэй нь харьцуулахад 20 хувиар л өссөн үзүүлэлт аж. Харин нэгж хувьцаанд ногдох ашиг нь 41 хувьтай байна.
Олон нийтэд тайлагнасан тайлангийн эерэг дүр зургийн цаана бүтээгдэхүүний орлогын задаргаанд сөрөг зүйл ажиглагдах болжээ. Борлуулагдсан iPhone утасны график 0 хувиар өссөн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад ухаалаг утасны нийлүүлэлт нэмэгдээгүй байна. Энэ үзүүлэлт нь орлогын тайлан дээр харагдаагүй ажээ. Apple компани iPhone утасны шинэ, үнэтэй загвар болон үйлдвэрлэлийн зардлыг нь хямдруулснаар орлогоо 29 хувиар нэмэгдүүлжээ. Гэхдээ энэ нөхцөл байдал удаан, урт хугацаандаа компанид хэрхэн нөлөөлж болох вэ?
ДЕТАЛИАС ОЛЖ БУЙ ОРЛОГО
Хүн бүр бизнесээс ашиг олохын төлөө л ажилладаг. Гэхдээ тухайн бизнесийн орлого өсч байхад түүнийг үр ашигтай гэж үзэж болох болов уу гэсэн асуулт урган гарч ирнэ. Технологийн зах зээл дээр үүний хамгийн том жишээ бол Amazon. Учир нь тус компани олон нийтийн статустай байсан эхний зургаан жил цэвэр ашиг гэж байгаагүй ч өнөөдөр хамгийн амжилттай яваа технологийн компани болжээ.
Гэхдээ сүүлийн улирлуудад Amazon-ий ашиг хүлээлтээс өндөр гарчээ. Харин үүний цаана хувьцаа нь унав.
2018 оны есөн сарын байдлаар Apple компани 217.7 сая iPhone борлуулжээ. Энэ 2017 онд 216.7 сая, 2016 онд 211.9 сая iPhone борлуулж байсан үетэй харьцуулахад харьцангуй бага өссөн үзүүлэлт. Үүнээс гадна, 2015 онд Apple компани 231.2 сая iPhone борлуулж байв. Үүнээс харахад, Apple компани гурван жил зогсонги үзүүлэлттэй байсан гэсэн үг юм.
Хөрөнгө оруулагчид энэ статистик үзүүлэлтийг үгүйсгэж чадахгүй. Apple компани тайлангаа зарлах үед хувьцаа нь шууд өдөртөө 6.6 хувиар унав. Ийм нөхцөлд орно гэдгээ компанийн ажилчид мэдэж байсан ажээ. Иймээс тус компанийн санхүү хариуцсан захирал Лука Маэстри Apple компани орлогын задаргаагаа ил тод байлгахаа болино гэж мэдэгдэв.
Ийм арга хэмжээг Apple 2016 онд мөн адил авч байсан. Тухайн үед iPhone зах зээл дээр худалдаанд гарснаас хойш эхний тайлангаа олон нийтэд мэдээлэхгүй гэж мэдэгдэж байсан удаатай. Үүнээс хойш сэтгүүлчид, олон нийт Apple компанийн санхүүгийн чадамжийг сонирхох болжээ. Санхүүгийн нөхцөл байдлаа олон нийтэд тайлагнахгүй байх ганц л шалтгаан бий гэж үзэж байна. Энэ нь Apple өнгөрсөн үе шигээ дээд амжилтыг эвдэж чадахаа больсон гэсэн үг аж. Одоогийн гаргаж буй шийдвэр нь зах зээл дээр сөрөг мэдээлэл гарахаас урьдчилан сэргийлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг iPhone –ийн борлуулалтад хандуулах сонирхолтой байгаа ажээ. Энэ бол Apple дээр үндэслэн өөрсдийн таамаглалаа дэвшүүлдэг хүмүүст бол түгшүүрийн дохио. Apple-ийн мэдэгдэлтэй холбоотой технологийн зах зээл ч цочирдов. Харин одоо компани нуух зүйлээ л нуух үлдлээ.
ШАЛТГААН НЬ ЮУ БАЙВ
Удахгүй болох шинэ жилийн баярын өмнөхөн Apple компани өөрийн тогтоосон рекордоо шинээр худалдаанд гарсан iPhone Xs, Xs Max, Xr ухаалаг утасны борлуулалтаар эвдэхийг хүсч байна. Технологийн зах зээлийн хэрэглэгчдийн тал хувь нь уламжлал ёсоороо iPhone-оос татгалзахыг хүсэхгүй байна. Гэхдээ iPhone борлуулалтыг өнөөг хүртэл 2014 оны есдүгээр сард худалдаанд гарсан iPhone6 эзэмшиж байна.
Гэхдээ технологийн зах зээл дээр Apple ухаалаг утсаа борлуулж чадахгүй байгаад асуудал байхгүй. Дэлхий нийтээрээ ухаалаг утаснаас татгалзаж, борлуулалт буурч байгааг IDC –ийн шинжээчид хэлж байна. Тухайлбал, 2018 оны есдүгээр сард зах зээл дээр 355.2 сая ухаалаг утас нийлүүлэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад зургаан хувиар бага аж. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид борлуулалтын орлогын задаргааг сонирхсон хэвээр.
Энэ салбарт тэргүүлэгчдийн нэг бол Samsung. Тус компани өнгөрсөн жилтэйгээ харьцуулахад 13.4 хувиар бага ухаалаг утас нийлүүлжээ. Улмаар зах зээлд эзлэх хувь нь 22.1 хувиас 20.3 хувь болтлоо буурав. Гэхдээ Samsung компани Galaxy Note 9 шинэ загварын утсаа худалдаанд гаргаснаар амжилт олж, зах зээлийн нэр хүнд, байр сууриа бэхжүүлэв.
Үүний зэрэгцээ, хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчид одоогоор Apple-тай өрсөлдөхүйц хэмжээнд очиж чадахгүй гэж шинжээчид харж байна. Технологийн зах зээлд Huawei нийлүүлэлтээ 32.9 хувиар нэмэгдүүлж, хоёрт явж байна. Харин Xiaomi 21.2 хувийн борлуулалтын өсөлтөөрөө дөрөвт оржээ.
ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
Apple компани технологийн зах зээлд өөрийн нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн тулд хоёр арга хэмжээ авахаар болжээ. Тэд олон нийтэд хандсан борлуулалтаа аажим аажмаар зогсоод чинээлэг хүмүүст зориулсан утас үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэнэ. Учир нь, тэд борлуулалтын үр дүн чухал би, худалдан авагч шинэ, чанартай утсанд өндөр үнэ төлж чаддаг байх ёстой гэж үзэж байна. Үүнийг нэг тод жишээ гэвэл iPhone-ий борлуулалт АНУ болон Европт өндөр өсөлттэй, харин БНХАУ болон хөгжиж буй орнуудад буурч байгаагаас харж болох ажээ.
iPhone-ийн борлуулалтын дундаж үнэ ойролцоогоор 800 ам.доллар, харин шинэ жилийн баярын өмнөх улиралд 1000 ам.долларт хүрэх боломжтой ажээ. Ийм үр дүнд Apple-ийн өрсөлдөгч гэгдэж буй хятадын үйлдвэрлэгчид одоохондоо хүрч чадахгүй гэнэ. Иймээс Apple-ийн гаргасан шийдвэрийг ойлгож болох юм гэж шинжээчид харж байна. Учир нь, өнөөдөр энгийн ухаалаг утаснаас iPhone-ий цэсийг харж болох боломжтой гэв. Иймээс Apple компани брэнд, нэр хүнд, экосистемээ нуух нь давуу тал ч байж болох юм гэжээ.
Хоёрт үйлчилгээ. Ухаалаг утасны борлуулалт дэлхий дахинд буурч байгаа энэ үед борлуулалтын дараах үйлчилгээгээр орлогоо нэмэгдүүлэх стратеги баримталж байна. Учир нь, сүүлийн улиралд, Apple-ийн үйлчилгээний орлого 17 хувиар өсч, 10 тэрбум ам.долларын дээд амжилтад дөхөж очжээ.
Эцэст нь, Apple компани ногдол ашиг, хувьцааны орлогоороо хөрөнгө оруулагчдыг татаж, оноо цуглуулахыг хичээж байна. Тэд эцсийн улиралд хөрөнгө оруулагчдад 23 тэрбум ам.долларыг олгожээ.
Apple компанийн хичээл зүтгэл талаар болоогүй. Тус компани энэ онд АНУ-ын 1 их наяд ам.долларын хөрөнгөтэй анхны компани болсон . Энэ үзүүлэлтээ арванхоёрдугаар сард хадгалж чадах уу гэдэг нь тодорхойгүй. Аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл орлого нь 89-93 тэрбум ам.доллар байна гэж шинжээчид таамаглаж байгаа нь доогуур үзүүлэлт аж.
Ямар ч тохиолдолд Apple-ийн ирэх оны нэгдүгээр сарын тайлан зах зээлийн анхаарлыг ихэд татаж байна. Apple-ийн орлогод iPad болонMac шинэ загвар нөлөөлж магадгүй гэж харж байна.
Эх сурвалж: FORBES
Холбоотой мэдээ