АНУ Саудын Арабын онгоцыг шатахуунаар цэнэглэхээ болино

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

АНУ Саудын Арабын онгоцыг шатахуунаар цэнэглэхээ болино

АНУ Саудын Арабын онгоцыг шатахуунаар цэнэглэхээ болино

Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл Йемен улсын босогчдын эсрэг агаараас цохилт өгч байгаа билээ. Тэгвэл АНУ-аас цаашид Саудын Арабын байлдааны онгоцыг шатахуунаар цэнэглэхээ болино гэж мэдэгджээ. АНУ-аас мэдээлэхдээ АНУ-аас Саудын Арабын байлдааны онгоцнуудыг шатахуунаар цэнэглэхээ зогсоосон ч тус улсад үзүүлж буй бусад тусламж, дадлага сургуулилалт хэвээр үргэлжилнэ гэж мэдэгджээ. Саудын Арабын тэргүүлсэн агаарын цохилтын улмаас Йеменд олон мянган энгийн иргэн амь үрэгдээд буй. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр бослого, дайны улмаас Йеменд 22 сая хүнд яралтай тусламж хэрэгтэй байгаа аж. Бослого эхэлсэн 2015 оны гуравдугаар сараас энэ оны зургадугаар сарыг хүртэл 6000 гаруй хүн Йеменд амь үрэгджээ.

АНУ-ын шийдвэр Саудын Араб гаралтай сэтгүүлч Жамал Хашоггиг хөнөөсөн хэргээс үүдэн гарсан гэж ажиглагчид дүгнэж байна. Сэтгүүлч Жамалыг Туркийн Истанбул хотын Саудын Арабын консулын газар хөнөөж, цогцсыг нь нуусан хэрэг олон улсыг цочроосон. Энэ хэрэгт Саудын Арабын засгийн газрын оролцоотой байвал АНУ-аас тус улсын эсрэг арга хэмжээ авахыг Цагаан ордны тэргүүн Дональд Трамп мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж