Оросын компаниудын эсрэг хоригоо хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Оросын компаниудын эсрэг хоригоо хойшлуулав

Оросын компаниудын эсрэг хоригоо хойшлуулав
FILE PHOTO: Russian aluminium tycoon Oleg Deripaska waits before the talks of Russian President Vladimir Putin with South Korean President Moon Jae-in at the Kremlin in Moscow, Russia June 22, 2018. REUTERS/Sergei Karpukhin/File Photo

АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын хэд хэдэн компанийн эсрэг хориг арга хэмжээ авахаа дөрвөн долоо хоногийн хугацаатай хойшлуулснаа мэдэгджээ. АНУ-ын хоригт эрчим хүчний EN+ групп , хөнгөн цагаан үйлдвэрлэлийн Русал компани, ГАЗ (Горькийн автомашины үйлдвэр) багтжээ. АНУ-ын сангийн яамнаас тэрбумтан Олег Депираскаг дээрх гурван компанид эзэмшиж буй хувьцаагаа багасгахыг шаардан ирэх арванхоёрдугаар сарын 12-ыг хүртэл хугацаа өгчээ. Хэрэв энэ хугацаанд АНУ-ын шаардлагыг биелүүлэхгүй бол ирэх оны нэгдүгээр сараас дээрх гурван компанийн эсрэг хориг үйлчилж эхлэх аж.

Крым хойг Украинаас салж, Кремлийн харьяанд шилжсэний дараа АНУ-аас ОХУ-ын хөндлөнгийн оролцоог буруутган Москвагийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм. Энэ хориг Оросын хэд хэдэн компани, өндөр албан тушаалтнууд, бизнесменүүд багтжээ.   Тэдний дунд Олег Депираска багтаж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж