Төв Еврази судлалын нийгэмлэгийн шагналыг монгол эрдэмтэн хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Төв Еврази судлалын нийгэмлэгийн шагналыг монгол эрдэмтэн хүртлээ

Төв Еврази судлалын нийгэмлэгийн шагналыг монгол эрдэмтэн хүртлээ

АНУ-д төвтэй Төв Еврази судлалын нийгэмлэгийн шилдэг эрдмийн ажил төрөлд эдийн засагч, түүхч Э.Энэрэлт “Их хааны худалдаа: Монголын эзэнт гүрний худалдааны харилцааны хувьсал” бүтээлээрээ хүртжээ. Э.Энэрэлт нь Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилдаг, Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтнээр ажилладаг мэргэшсэн эдийн засагч юм байна. Төв Еврази судлалын нийгэмлэг жил бүр нийгмийн шинжлэх ухааны шилдэг ном, түүх болон хүмүүнлэгийн ухааны шилдэг ном, Эдуард Оллуортын нэрэмжит хүндэтгэлийн шагнал, шилдэг эрдмийн ажил гэсэн дөрвөн төрлөөр 2007 оноос эхлэн олгож эхэлжээ.

Евразийн төв хэсгийн улс орнуудын аж байдал, түүх, антропологи судлалыг хөгжүүлэх, эрдэмтэн багш нарын цар хүрээг нэмэгдүүлэх, чадварыг дээшлүүлэх чиглэлээр 2000 онд байгуулагдсан уг нийгэмлэг өдгөө 20 гаруй орны 1000 гаруй гишүүнтэй томоохон байгууллага болжээ. Байгуулагдсан цагаасаа жил бүр Еврази судлалаар олон улсын форум тогтмол зохион байгуулж ирсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж