Бүжигчин Төөгөө, Баачка хоёрын ширүүн өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Бүжигчин Төөгөө, Баачка хоёрын ширүүн өрсөлдөөн

”Авьяаслаг Монголчууд” шоуны

Бүжигчин Төөгөө, Баачка хоёрын ширүүн өрсөлдөөн

"Авьяаслаг Монголчууд" шоуны гуравдугаар улирлын дугаарын шилдэг оролцогчид өнгөрсөн Ням /2018.11.04/ гаригт тодорсон. Шилдэг 32 оролцогчид дунд тун ч ширүүхэн өрсөлдөөн болох нь тодорхой болоод буй бөгөөд энэ удаад нэг баг болон хамтран зүтгэж, Монголын гудамжны бүжгийг шинэ төвшинд гаргаж байсан залуус өрсөлдөгчид болон хувирсан байх аж. Бүжигчин Т.Саруултөгс буюу Төөгөө  “AIMR” продакшныг үүсгэн байгуулсан ч өрх тусгаарлаж "116" студийг шинээр байгуулжээ. Өөрийн бүжигчдийг  тус шоунд сорьж  нүдээ алчуур боон өөрсдийн орон зайн мэдрэмжийг гайхуулан шүүгчид болон үзэгчдээс тун өндөр үнэлгээ авсан.

Харин Төөгөөтэй нэгэн үе  хамтран зүтгэж байсан “AIMR” продакшны бүжигчин  Баачка мөн тус шоунд  өөрийн "Assasins crew" багийн бүжигчдээ бэлдэж оруулсан бөгөөд тэд эрч хүчийг үзэгчдэд бэлэглэв. Төөгөө Баачка болон бусад гишүүд  хамтран 2011 онд "AIMR" продакшнаа үүсгэн байгуулж байжээ. Гэсэн ч хоорондын үл ойлголцлын улмаас тэднийг тус тусын замыг хөөх болсон хэмээх яриа байдаг ч залуус өнөөг хүртэл дотно нөхөрлөсөн хэвээр байгаа аж. Тэд хэрэв бүгдээрээ шилдэг наймд шалгарч чадвал тэдний дунд ёстой л гал гарсан өрсөлдөөн болох нь дамжиггүй. Одооноос үзэгчдэд хүлээлт үүсч эхэлсэн бөгөөд тэд дараагийн удаад ямар бэлэгтэй ирэх бол?

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж