Эсперанс клуб дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Эсперанс клуб дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа

Эсперанс клуб дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа

Бүтэн  зургаан сарын турш үргэлжилсэн Африк тивийн хөлбөмбөгийн аваргуудын лигийн 2018 оны улирал өндөрлөв. Энэ жилийн Африк тивийн аваргуудын лигийн шигшээ тоглолтонд тус тэмцээний 8 удаагийн аварга Египетийн Аль-Ахли болон 2 удаагийн аварга Тунис улсын Эсперанс клубууд шалгарсан. Хоёр багийн эхний тоглолт энэ сарын 3-нд Египетийн багийн талбайд явагдахад талбайн эзэн баг 3-1 харьцаатай хожиж бараг л аваргын болзлоо хангаад байсан. Гэвч өчигдөр явагдсан хариу тоглолтонд Тунисын Эсперанс клуб талбайдаа илүү тоглож өрсөлдөгч багтаа боломж олголгүй 3-0 харьцаатай ялалт байгуулсан. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Тунисын Эсперанс клуб 4-3 харьцаатай ялалт байгуулж 2018 оны Африк тивийн хөлбөмбөгийн аваргуудын лигийн аваргын цомыг хүртжээ. Шийдвэрлэх тоглолтонд Тунисын багаас Саад Бгуир дубль хийсэн бол Анисе Бадри нэг гоол оруулж багаа хожилд хөтөлжээ.

Тунис улсын Эсперанс клуб өмнө нь 1994, 2011 онуудад Африк тивийн клубуудын хамгийн том тэмцээний аварга болж байсан. Ийнхүү энэ жил 3 дахь удаагаа тивийн аваргуудын лигийн цомыг өргөж буй Эсперанс клуб энэ жилийн ФИФА-н Клубуудын ДАШТ-нд тивээ төлөөлөн оролцох эрхтэй болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж