Боксчид Унгарыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Боксчид Унгарыг зорилоо

Унгарын Дебрецен хотод маргааш Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн эхлэх учиртай. Тэгвэл энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө Унгарыг зорьсон байна. 

Энэ жил 59 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д спортын мастер А.Нурлан, 56-д Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай нар оролцох юм.

Мөн 64-д Б.Чинзориг, 69-д Б.Түвшинбат, 75-д Н.Шинэбаяр, 81-д С.Эрдэнэбаяр хүч үзэхээр Унгарыг зорьсон байна.  Тэмцээн энэ сарын 8-нд өндөрлөнө.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж