Асашёорюү Д.Дагвадорж маргааш Төрийн өндөрлөгүүдтэй уулзах бололтой | News.MN

Асашёорюү Д.Дагвадорж маргааш Төрийн өндөрлөгүүдтэй уулзах бололтой

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Асашёорюү Д.Дагвадорж маргааш Төрийн өндөрлөгүүдтэй уулзах бололтой

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга асашёорюү Д.Дагвадорж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараахан Төрийн ордонд ирж, Ерөнхийлөгч,  УИХ-ын дарга нартай уулзана гэсэн урьдчилсан мэдээлэл цацагдаад байсан ч маргааш болж, хойшлогджээ. Төрийн ёслолын албаныхны тайлбараар их аварга Д.Дагвадоржийг төрийн өндөрлөгүүдтэй уулзах талаар албан ёсны хүсэлтийг холбогдох газраас нь гаргаагүй бололтой юм. Гэхдээ Их аварга маргааш 14.30 цагийн орчимд Ерөнхийлөгч болон УИХ-ын даргатай уулзахаар болсон гэсэн мэдээлэл Төрийн ордонд тараад байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг Ерөнхий сайд С.Батболд гадаадад ажлын айлчлалтай байгаа тул Засгийн газрыг төлөөлж, Их аваргыг хүлээн авч уулзах ёслолд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд оролцоно гэсэн мэдээлэл байна.
 Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-11 76.98.24.163

Eniig dagga navsgandagaa bolimoor uym tour ni tour shag baigaach aan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж