Асашёорюү Д.Дагвадорж маргааш Төрийн өндөрлөгүүдтэй уулзах бололтойХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN УИХ 2010-03-11Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга асашёорюү Д.Дагвадорж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараахан Төрийн ордонд ирж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нартай уулзана гэсэн урьдчилсан мэдээлэл цацагдаад байсан ч маргааш болж, хойшлогджээ. Төрийн ёслолын албаныхны тайлбараар их аварга Д.Дагвадоржийг төрийн өндөрлөгүүдтэй уулзах талаар албан ёсны хүсэлтийг холбогдох газраас нь гаргаагүй бололтой юм. Гэхдээ Их аварга маргааш 14.30 цагийн орчимд Ерөнхийлөгч болон УИХ-ын даргатай уулзахаар болсон гэсэн мэдээлэл Төрийн ордонд тараад байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг Ерөнхий сайд С.Батболд гадаадад ажлын айлчлалтай байгаа тул Засгийн газрыг төлөөлж, Их аваргыг хүлээн авч уулзах ёслолд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд оролцоно гэсэн мэдээлэл байна. Г.ДарьХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл