"Боловсрол" телевиз албан ёсны эрхтэйгээр дэлхийд алдартай "Mongolian Next Top Model" шоуг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа. Харамсалтай нь, шоуны шилдэг оролцогчдын нэг Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барснаар тус шоу түр хугацаанд завсарлаад буй.
Шоу завсарлаж байх хугацаанд шоуны ерөнхий шүүгч Нора, Бали арал дээр алжаалаа тайлж явна. Фэйсбүүк дэх олны хандлагаас төвөгшөөсөн тэрбээр хэсэг хугацаанд фэйсбүүкээс хол байхаар шийдсэн бөгөөд инстаграм хуудсаа идэвхтэй хөтлөхөөр болжээ. Түүний хувьд аялах үнэхээр дуртай бөгөөд 50 гаруй улсаар аялж есөн улсад урт хугацаагаар амьдарч байжээ. Тэрбээр шоугаа дуусгаад Парис хотод очиж амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ ч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. "MNTM" шоуны дараагийн дугаар ирэх арванхоёрдугаар сараас үзэгчдэд хүрч эхэх гэнэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ