Монголын хоккейн холбооноос хоккейн спортыг хөгжүүлэн, нийтэд таниулах зорилгоор энэ сарын 6-8-ны өдрүүдэд Чингисийн талбайд “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд ОХУ-ын “Улаан Үүд”, “Чита”, БНPАУ-ын “Канад” багууд болон манай улсын хоёр баг гээд 100-аад тамирчид оролцох юм байна.
Мөн манай улсын баг тамирчид ирэх гуравдугаар сарын 14-нд “Азийн цомын тэмцээн”-д явахаар бэлтгэлээ хангаж байгаа аж. Өмнөх жилүүдэд тус тэмцээнээс манай баг тамирчид хошой хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил медалийнхаа өнгийг хувиргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛ