Салсан найз бүсгүйдээ сүйн бөгжнийх нь мөнгийг төлөх болов | News.MN

Салсан найз бүсгүйдээ сүйн бөгжнийх нь мөнгийг төлөх болов

Салсан найз бүсгүйдээ сүйн бөгжнийх нь мөнгийг төлөх болов

Салсан найз бүсгүйдээ сүйн бөгжнийх нь мөнгийг төлөх болов

Канадын шүүхээс Майк МакКлоглин гэх залууг салсан найз бүсгүйдээ бэлэглэсэн сүйн бөгжнийх нь мөнгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гаргажээ. Учир нь Майк сүйн бөгжийг худалдан авахдаа найз бүсгүйнхээ зээлийн картыг ашигласан байжээ. Тэрбээр найз бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд 2640 ам.доллараар бөгж худалдан авсан байв.

Майк сүйн бөгжний мөнгийг найз бүсгүйдээ сар бүр 500 канад.доллараар цувуулан төлөхийг зөвшөөрчээ. Улмаар тэрбээр найз бүсгүйдээ авч өгсөнтэй хослох бөгжийг өөртөө түүний зээлийн картыг ашиглан авсан байна. Гэвч удалгүй хосууд салж, экс сүйт бүсгүй Коринне МакКей нь түүний эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн аж. Хэдийгээр хосууд салсны дараа Коринне сүйн бөгжөө өөртөө үлдээсэн боловч шүүх бөгжний мөнгийг экс найз залуугаар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-10 209.89.142.82

Өөрийнх нь мөнгөөр аваад, өөрт нь бэлэглэж байхад энэ залуу 2640 долларыг нэмж төлөх ёстой юу? Бүсгүй бөгжөө өөртөө үлдээсэн байна.

Avatar

залуугаас бүх юмаа авах хэрэгтэй 2018-11-10 43.228.131.17

энэ ядуу залуу хүн чанаргүй хүн байсан бсан. Бүсгүйг ашиглаад хаях гэж оролдсон учир бүгдийг буцааж аваад салахаар шийджээ Маш зөв шийдвэр болсон бна

Avatar

залуу 2018-11-10 43.228.131.17

энэ ядуу залуу хүн чанаргүй хүн байсан бсан. Бүсгүйг ашиглаад хаях гэж оролдсон учир бүгдийг буцааж аваад салахаар шийджээ Маш зөв шийдвэр болсон бна

Avatar

Зочин 2018-11-10 202.21.106.118

Хөөрхий бүсгүй эдийн засаг тааруутай нэгнийг өөд нь татаж хүний өмнө солилцох бөгжөө хоёуланг нь өөрийн мөнгөөрөө авч л дээ. Дурлал хүнийг үнэн сохор өглөгч болгож байгаа юм шүү. Зөв шийдвэр байнаа. Залуу ядаж бөгжний хөө мөнгийг бага багаар нь ч болов төлөх нь шударга ёсонд нийцэж байна.

Avatar

Зочин 2018-11-10 118.2.207.226

hoorhii muu erchuud haana ch deerelhuueh ym do

Avatar

Болдоо 2018-11-10 202.21.127.165

Ямар хачин юм бэ, өөрийнх нь мөнгөөр өөрт нь юм аваад бэлэглэдэг л юм байхдаа. Тэгээд тэр нь сүйн бөгж гэх, дараа нь шүүхдээд, мөнгийг нь төлүүлж байх юм, сониэн юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж