Салсан найз бүсгүйдээ сүйн бөгжнийх нь мөнгийг төлөх болов

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Салсан найз бүсгүйдээ сүйн бөгжнийх нь мөнгийг төлөх болов

Салсан найз бүсгүйдээ сүйн бөгжнийх нь мөнгийг төлөх болов

Канадын шүүхээс Майк МакКлоглин гэх залууг салсан найз бүсгүйдээ бэлэглэсэн сүйн бөгжнийх нь мөнгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гаргажээ. Учир нь Майк сүйн бөгжийг худалдан авахдаа найз бүсгүйнхээ зээлийн картыг ашигласан байжээ. Тэрбээр найз бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд 2640 ам.доллараар бөгж худалдан авсан байв.

Майк сүйн бөгжний мөнгийг найз бүсгүйдээ сар бүр 500 канад.доллараар цувуулан төлөхийг зөвшөөрчээ. Улмаар тэрбээр найз бүсгүйдээ авч өгсөнтэй хослох бөгжийг өөртөө түүний зээлийн картыг ашиглан авсан байна. Гэвч удалгүй хосууд салж, экс сүйт бүсгүй Коринне МакКей нь түүний эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн аж. Хэдийгээр хосууд салсны дараа Коринне сүйн бөгжөө өөртөө үлдээсэн боловч шүүх бөгжний мөнгийг экс найз залуугаар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж