Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кийр, дэд ерөнхийлөгч асан Риек Мачар
Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кийр өөрөөс нь төрийн эрхийг булаахаар бослого үймээн дэгдээсэн дэд ерөнхийлөгч асан Риек Мачартай гал зогсоох гэрээ байгуулжээ. Этиопт болсон уулзалт хэлэлцээрийн үеэр тэд эрх мэдлээ хуваалцахаар тохиролцсоноор Риек Мачар нь дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа эргүүлэн авчээ.
Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кийр өнгөрсөн долдугаар сард Риек Мачарыг дэд ерөнхийлөгчийн суудлаас буулгасан аж. Үүний дараа Дэд ерөнхийлөгч асан Риек Мачарыг дэмжигч цэргүүд өнгөрсөн 2013 оны сүүлчээр Өмнөд Суданд төрийн эргэлт хийхээр Засгийнхаа эсрэг тэмцэл өрнүүлсэн юм. Улмаар төрийн эрхийн төлөөх хоёр ерөнхийлөгчийн тэмцэл Өмнөд Суданд угсаатан хоорондын зөрчил, мөргөлдөөн үүсгэж, 10 мянган хүн амь үрэгдэж, 1.5 сая орчим орох оронгүй болоход хүргэжээ.
Өмнөд Судан 2011 онд Суданаас цус урсган байж тусгаар тогтнолоо зарласан боловч дөрвөн сая орчим хүн амтай тус улсад улс төрийн тогтвортой байдал тогтож амжаагүй байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС