Либерид Эболагийн вакциныг туршиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Либерид Эболагийн вакциныг туршиж эхэлжээ

 

Баруун Африкийн гурван оронд өргөн хүрээтэй тархсан Эбола вирусын халдварын эсрэг вакциныг Либери улсад туршиж эхэлжээ. Либерид туршилтын вакциныг нууц газар өндөр хамгаалалт дор туршиж эхэлсэн байна. Эрдэмтэд туршилтын вакцинд эхний ээлжинд 30 мянган сайн дурыхныг хамруулж байгаа аж. Либери улсад Эбола вирусын халдвараар 3600 гаруй хүн амь үрэгдсэн юм. Одоогийн байдлаар Либери улсад Эбола вирусын халдварын тархалт тогтвортойгоор буурч байна.

 

Гвинейд гарсан Эбола вирусын халдвар хөрш Либери, Сьерра-Леоне улсуудад өргөн хүрээтэй тархаж, Нигери, Мали зэрэг улсуудад бүртгэгдсэн билээ. Эбола вирусын халдвараар 8500 гаруй хүн амь үрэгдэж, 21 мянган өвчлөл бүртгэгдсэн юм. Баруун Африкт өнгөрсөн 2014 онд гарсан Эболагийн халдвар олон мянган хүнийг хамарсан нь өвчин үүсгэгч вирус нь мутацид орсонтой холбоотой хэмээн эрдэмтэд мэдээлжээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж