Орос-Америкийн аялагчид болох Леонид Тюхтяев, Трой Брэдли нар Номхон далай дээгүүр 8465 километр замыг агаарын бөмбөлөгөөр амжилттай туулсан талаар Associated агентлаг мэдээлэв. Тэдний энэхүү аялал агаарын бөмбөлөгөөр ниссэн аялалын дээд амжилтыг тогтоожээ.
“Хоёр бүргэд” гэсэн нэртэй агаараар хөвөгчид өнгөрсөн хагас сайн өдөр(I.31) Мексикийн эргээс холгүй Доод Калифорни мужид газарджээ. Тэд долоо хоногийн өмнө Японоос аян замдаа гарчээ.
Леонид Тюхтяев, Трой Брэдли нар агаарын бөмбөлөгөөр аяласан цаг хугацаа болон зайн амжилтыг Үндэсний аэронавигацийн холбоо, Агаарын нислэгийн олон улсын холбоо бүртгэх ёстой аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР