Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас зарлагдаад байна. Нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн тухай зэрэг анхаарал татахуйц асуудлууд багтжээ. Түүнчлэн Нууц асуудлыг Гадаад хэргийн сайд энэ өдрийн хуралдаанд танилцуулах юм байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Хөрөнгө гаргах тухай | У.ХҮРЭЛСҮХ |
2. | Тогтоол хүчингүй болгох тухай* | С.БАЯРЦОГТ |
3. | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай* | С.БАЯРЦОГТ |
4. | Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл* | С.БАЯРЦОГТ |
5. | “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай* | С.БАЯРЦОГТ |
6. | Хөрөнгө гаргах тухай* | С.БАЯРЦОГТ |
7. | Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
8. | Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн тухай | Ж.ЭРДЭНЭБАТ |
9. | Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ |
10. | Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин нарын санаачлан боловсруулсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ |
11. | Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ |
12. | Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ |
13. | Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгийн санаачлан боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай* | Д.ДОРЛИГЖАВ |
14. | Хуулийн төсөл эгүүлэн татах тухай | Д.ДОРЛИГЖАВ |
15. | Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн төслүүд* | Д.ДОРЛИГЖАВ |
16. | Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай | Ц.ЦОЛМОН |
17. | “Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай* | С.ЭРДЭНЭ |
18. | Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Р.БУРМАА |
19. | “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ыг шинэчлэн батлах | С.ЧИНЗОРИГ |
20. | Нууц асуудал* | Л.ПҮРЭВСҮРЭН |
21. | Нууц асуудал* | Л.ПҮРЭВСҮРЭН |
22. | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал | ||
23. | Гадаад хэргийн сайд олон улсын бага хуралд оролцох тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
24. | Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь авто замын төслийн явцын талаарх танилцуулга | Д.ЭРДЭНЭБАТ |
Г.НАРАН