Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бүх оддын тоглолт" Буянт-Ухаа спортын ордонд гурван өдөр үргэлжилсэн билээ. Оддын тоглолтын сүүлийн өдөр буюу өчигдөр(II.01) Монгол Улсын шигшээ баг америк тоглогчидтой өрсөлдөж, 102:98-аар хожлоо. Энэ тоглолтод Билгүүн 30, Одбаяр 23, Санчир 17, Сэргэлэн 8, Золжаргал 7 оноо авсан бол эсрэг багаас Жонатан Блэйк 29, Холмс 15, Хэммондс, Крис Лоусен нар тус бүр 13 оноо авчээ.
Ийнхүү шигшээгийнхэн хоёр жил дараалан легионеруудыг хожоод байна.
Тэмцээний сүүлийн өдрийн фото агшнаас хүргэж байна.