УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа. Тус бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдахаар болсон тул бүлгээр хэлэлцсэн асуудлуудын талаар маргааш сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.
Харин МАН-ын бүлгийн хурал Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхтэй холбоотойгоор түр завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш үргэлжлүүлэн хуралдах аж. МАН-ын бүлэг сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.
С.СҮРЭН