Монгол Улсаас зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тодруулбал, одоогоор манай улстай найман улс дипломат харилцаа тогтоох саналыг Бээжин дэх Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч, хамтарсан албан мэдээнд гарын vсэг зураад байгаа аж. Гэтэл энэхvv асуудлыг хэлэлцэж байх vед УИХ-ын гишvvн Ц.Нямдорж ихэд бухимдангуй ийн хэлсэн юм.
Тэрбээр “Дэлхий бvх оронтой дипломат харилцаа тогтоосон улс байдаг юм уу. 15 улстай харилцаа тогтоох vлдлээ гэнэ. Бvгдийг нь нэгмөсөн оруулж ирж болдоггvй юм уу. Бидний ажил,цагийг ГХЯ vрээд байна. Хэн ч мэдэхгvй, хэн ч очихгvй газар дипломат харилцаа тогтоох нь ямар хэрэгтэй юм бэ. Засгийн газарт байхдаа ч би гайхаад vvнийг нэг мөсөн нэг амиар хийгээд өгөөч гэдэг байсан. Яv vнэндээ жуух бичиг солилцоно,ирнэ очно гээд багагvй зардал гарна даа. Монголд хэрэгтэй зvйл эндээс юу vлдэх вэ” хэмээн уурсангvй хэлж зарим нэг гишvvдийг мушилзуулаад авна билээ. Нээрээ л эрхэм гишvvний хэлсэнчлэн хэний ч мэдэхгvй улс оронтой дипломат харилцаа тогтоох хэрэг байгаа юм болов уу.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"