АНУ-ын Калифорни муж улсад хоёр том ой, хээрийн түймэр асч, замдаа таарсан бүхнийг галдан шатааж байна. Түймрийн улмаас есөн хүн амь үрэгдэж, 150 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн түймэр Лос-Анжелес хот руу дөхсөөр байгаа боловч хүчтэй салхины улмаас тогтоон барихад хүндрэлтэй байна. Түймэр Лос-Анжелес хотын руу баруун талаар нэвтэрч, автомашинтай явж байсан таван хүн галд амь үрэгджээ. Орон нутгийн цагаар Баасан гаригийн оройн 8.00 цаг гэхэд түймэр 5665 га газрын хамраад байгаа аж.
Түүнчлэн нэртэй оддын амьдран суудаг Малибу руу гал түймэр дөхсөөр байгаад реппер Канье Уэст, дуучин Шер зэрэг алдартнууд санаа зовниж буйгаа мэдэгджээ. Харин дуучин Лэди Гага Малибуг орхиж, гэрээ хэдийнэ нүүлгэсэн байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ