УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газраас санаачлан боловсруулсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгйн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.
Одоогоор манай оронд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан 93 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 60 гаруйд нь цагдаагийн байгууллагад үүрэг болгосон хэм хэмжээ тогтоосон заалт байдаг байна. Иймээс Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 1993 онд баталснаас хойшхи хугацаанд нийгэмд гарсан өөрчлөлтийг харгалзан олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэх замаар тус байгууллагын тогтолцоо, удирдлага, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг улам боловсронгуй болгох үүднээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Цагдаагийн байгууллагын эрхэм зорилгыг хуульчлан зааж өгөх, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, бүс нутаг, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшинг харгалзан цагдаагийн байгууллагыг байгуулж байх, түүнчлэн биеийн хүч, гардан тулааны мэх, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааны талаар зарчмын шинжтэй өөрчлөлт оруулахаар хуулийн шинэчилсэн найруулгыгн төсөлд тусгажээ.
Харин терроризмтой тэмцэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хуулиар төрийн аль ч байгууллагын эрх үүрэгт ооруулаагүй байгаа, мөн гүйцэтгэх ажлыг хавтгайруулахгүй, хязгаартай явуулах, хууль тогтоомжийг чанд сахиулах хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа зэрэг шаардлагыг харгалзан Тагнуулын байгууллагын тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Түүнчлэн тагнуулын байгууллагын удирдлагын тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс ангид байх нөхцөлийг хангах үүднээс Тагнуулын ерөнгий газрын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилдог байхаас гадна уг албан тушаалд томилогдох албан хаагчид тавигдах шалгуурыг хуулийн төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.