Медалийн төлөө тоглох тамирчид

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Медалийн төлөө тоглох тамирчид

Медалийн төлөө тоглох тамирчид

Эрэгтэй теннисчдийн АТР болон Итали улсын олимпийн хороотой хамтран 2017 оноос зохиогдон байгуулж буй Next Generation ATP Final буюу 21-ээс доош насны шилдэг 8 залуу теннисчдийн өрсөлдөөн энэ жил 2 дахь жилдээ Итали улсын Милан хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээнд АТР-н чансаанд багтсан 21-ээс доош насны хамгийн өндөр чансаатай 8 тамирчин оролцдог.  Энэ жилийн дараагийн үеийн залуусын өрсөлдөөнд Грекийн С.Циципас, АНУ-ын Ф.Тиафое, Польшийн Х.Гуркач, Испаний Ж.Мунар нар А хэсэгт багтсан бол Австралийн А.Минаур, АНУ-ын Т.Фриц, Оросын А.Рублев, Италийн Л.Каруана нар В хэсэгт багтан өрсөлдсөн.  Тэмцээний хэсгийн тоглолт болон хагас шигшээ тоглолтууд өндөрлөөд байгаа бөгөөд медалийн төлөө тоглох тамирчид тодорсон байна. Аваргын төлөө тус тэмцээний чансааг тэргүүлэн оролцож буй Грекийн С.Циципас Австралийн А.Минауртай шалгараад байгаа бол 3-р байрын төлөө Орос болон Испаний теннисчид тунаж үлдээд байна. Тэмцээний аварга маргааш тодорно.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж