Засгийн газрын энэ сарын 26 өдрийн хуралдаанаар тариаланчдын гурилын үйлдвэрүүд болон ТЭДС-нд нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Эл шийдвэрийн дагуу ХХАА-н сайдын энэ сарын 29-ний өдрийн А/11 тоот тушаалаар тариалан эрхлэгч 308 аж ахуйн нэгж, иргэдэд нийт 25 тэрбум төгрөгийн урамшууллыг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ.