Б.Цэрэнтогтох: &#34Хөгжлийн лиг&#34-ийг багийн төрөлд зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Б.Цэрэнтогтох: &#34Хөгжлийн лиг&#34-ийг багийн төрөлд зохион байгуулж байна

Монголын ширээний теннисний холбоо, "Шинэ эргэлт” клуб хамтран зохион байгуулж буй анхдугаар “Хөгжлийн лиг” тэмцээн өнөөдөр(II.01) "Оч" клуб дээр эхэллээ. Уг тэмцээнд “Үлэмж гросрес”, Олонлог, “Өег”, “Мон-Лаа”, Spinless, Dio, “Эрдэнэдрийлэнг”, ЦЕСНА болон New Spin, Бласт зэрэг 10 байгууллагын баг оролцож байна.

"Хөгжлийн лиг"-т 18-с доош насны нэг, 18-с дээш насны 3 нийт 4 тамирчны бүрэлдэхүүнтэй эрэгтэй 10 баг өрсөлдөж байна. Багууд нэг тойрог тоглож, эндээс шилдэг дөрвөн баг хагас шигшээд өрсөлдөх юм. "Хөгжлийн лиг"-ийн тоглолтууд баасан, бямба, ням гаригуудад "Оч" клубт болж байна.

“Оч” ширээний теннисний клубт болж буй тус тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр(I.31) болсон бөгөөд “Шинэ эргэлт” клубийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтохтой ярилцлаа.

– Анхдугаар “Хөгжлийн лиг” тэмцээний онцлог юу вэ?

-Энэхүү лигийг зохион байгуулах санааг Л.Баярмагнай бид хоёр анх гаргасан юм. Лигийн тэмцээний хувьд зөвхөн эрэгтэй тамирчид оролцож байна. Мөн тамирчдын бэлтгэл сургуулилалтыг таслахгүй нь үүднээс багийн төрлөөр зохион байгуулж байна. Тэмцээн дэлхийн оюутны Универсиад наадмын системээр явагдах юм. “Олонлог”, “Бласт”, “Мон-Лаа” зэрэг 10 байгууллагын баг оролцож байна. Нэг багт 3-5 тоглогч байна. Багууд тойргоор тоглож, шилдэг дөрвөн баг хагас шигшээд өрсөлдөх юм. Өнөөдрөөс эхний тоглолтууд эхэллээ. Энэхүү тоглолтод оролцож буй тамирчдын хувьд чансаанд нөлөөлөх учир эхний тойргийн тоглолтыг таван тоглолтоор явуулж байна. Харин хагас шигшээд шалгарсан багууд түрүүлж, гурав хожсон нь хожлын оноог авах юм.  

-Тэмцээнд Дээд лигийн шигшээд өрсөлдөж байгаа тамирчид ороогүй гэсэн.

-Тиймээ. Одоогоор Монголын ширээний теннисний холбооны дээд лигийн гуравдугаар шатны тоглолтууд эхэлсэн байгаа. Тус тэмцээний шигшээ тоглолтод шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 тамирчин өрсөлдөж байна. Харин “Хөгжлийн лиг”-т дээд лигт орсон тамирчдаас ороогүй. Дээд лигийн эхний хоёр шатанд өрсөлдсөн тамирчид багтсан.

-Тэмцээнд орон нутгаас тамирчид хамрагдаж байгаа юу?

-“Хөгжлийн лиг”-ийн хувьд хугацаанаас шалтгаалаад нэг тойрог тоглохоор болсон. Тиймээс орон нутгаас баг оролцоогүй. 10 багийн 40 гаруй тамирчид дунд ОУХМ Т.Энхтөр зэрэг шилдэг тоглогч олон байна. Мөн лигийн тэмцээний хамгийн ахмад тамирчин спортын мастер Мөнхсайхан (“Олонлог”), хамгийн залуу 11 настай спортын III зэрэгтэй Э.Оргил (Spinless) нар өрсөлдөж байна.  

– “Хөгжлийн лиг”, “Дээд лиг”-ийн аваргууд ирэх сарын 15-ны өдөр тодрох нээ.

– Үндэсний "Дээд лиг"-ийн тоглолт зөвхөн ганцаарчилсан төрлөөр явагдаж байгаа бол "Хөгжлийн лиг" багийн төрлөөр болж байна. Тиймээс энэ хоёр тэмцээний аваргууд ирэх сарын 15-ны өдөр зэрэг тодорно. “Хөгжлийн лиг”-ийн хувьд баасан, бямба гаригуудад “Оч” клубт болж байна. Хэсгийн эхний тоглолт өнөөдөр эхэлж маргааш үргэлжилнэ. Урьдчилсан шатны тоглолт хоёрдугаар сарын 7-ны бямба гаригт дуусч шилдэг дөрвөн баг тодрох юм. Мөн энэ дашрашд “Хөгжлийн лиг”-т оролцож буй арван багтаа амжилт хүсэж, талархаж байна. Тэмцээнд баг тамирчдаа ивээн тэтгэж оролцож байгаа байгууллагуудад маш их баярлаж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байна. Бидний хувьд ерөнхий ивээн тэтгэгч олж чадаагүй ч багууд маань бүгд идэвх, санаачлагаараа оролцож байгаад талархаж байна.

Дашрамд, “Хөгжлийн лиг”-ийн эхний тойрог өнөөдөр эхэллээ. Тэмцээнд нийт 10 баг тойргоор өрсөлдөж байна. Тус лигийн эхний тойргийн сүүлийн тоглолтууд ирэх бямба гаригт буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр болж, шилдэг дөрвөн баг тодрох юм. Харин медалийн эзэд хоёрдугаар сарын 15-ны өдөр тодорно.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж