Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохион байгуулдаг “Мөнгөн цом”-ын шалгаруулалт өнөөдөр боллоо. 23 дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмын тэргүүн байрт Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимэд “Сэтгэлийн орчлон” номоороо шалгарч “Мөнгөн цом”-ын эзэн болжээ. Эл наадмыг эил бүр ивээн тэтгэдэг “Ноён хутагт” сангийн нэрэмжит шагналыг яруу найрагч Д.Гомбосүрэн “Исгэрэгч тэнгэрийн сүм” номоороо хүртсэн бол "Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбоо"-ны нэрэмжит шагналаар яруу найрагч С.Товуудорж, “Улирал ба зохиолч” сэтгүүлийн шагналаар яруу найрагч О.Цэнд-Аюуш, “зохист аялгуу” сонины нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Чулуунцэцэг нар хүртсэн байна. Эдгээр уран бүтээлчид 2014 онд хэвлэн гаргасан бүтээлээ ийн үнэлүүлжээ.
Д.ЦЭЦ