Илүүдэл машинуудаа худалдана гэв үү?

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Илүүдэл машинуудаа худалдана гэв үү?

Хямарсан гэж муу амлахаа больё хэмээн уриалаад байгаа ч зардлаа хямгадаж, орлогоо нэмэгдүүлэхээс аргагүй гэдгийг гүйцэтгэгч засаглалын тэргүүн сануулсаар байгаа. Бүр эхнэр хүүхнүүдэд хандан “Ээмэг зүүлтээ ирэх сайхан цагийн төлөө хандивлах”-ыг уриалаад амжсан. Харин нийгмийн сайн сайхны төлөөх хоточ банхарын үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлчдийн зүгээс “Таналтыг төрөөс эхлэе” уриалгыг дэвшүүлээд байгаа билээ.

Үнэхээр ч танаж хасах илүү зардал төр, түүний харъяа алба, агентлагт мундахгүй олон байгаа. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төрийн өмчит үйлдвэрийн газрын  бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоог бууруулах, зардал хэмнэх талаар түмэнтээ хөндсөн. Эдгээр газрууд суудлын автомашин, тавилга эд хогшил худалдан авахгүй байх, цалин нэмэхгүй байх, үр ашгийг дээшлүүлэх үүргийг Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ноос өгөөд байгаа гэнэ. Тэр бүү хэл  хууль тогтоомж сурталчлахаас бусад төрлийн үргүй зар сурталчилгаа хийх, шоу зохион байгуулах, кино хийлгэх, ой тэмдэглэх зэргээр үргүй зардал гаргахыг хатуу хориглоод  байгаа ажээ.

Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой албан газруудыг илүүдэл автомашинуудаа худалдан борлуулах, шатахуун их зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг зогсоох, шатахуун, сэлбэгийн зардлыг бууруулах үүргийг өгсөн гэнэ.

Д.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж