Грекийн сайд Еврогруппын даргатай ам зөрөв

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Грекийн сайд Еврогруппын даргатай ам зөрөв

Яннис Варуфакис, Йерун Дейсселблум

Фото: Aris Messinis / AFP

 

Еврогруппын дарга Йерун Дейсселблумын Грекийн шинэ Сангийн сайд Яннис Варуфакистай хийсэн хэлэлцээр зөрөлдөөнөөр төгссөн тухай Грекийн Mega телевиз мэдээлэв.

 

Варуфакис уг уулзалтын дараа Афин хотод хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Европын холбоо, Европын төв банк, ОУВС гэсэн гурван зээлдүүлэгч нартай Грек хамтран ажиллах эрмэлзэлгүй байна” гэж мэдэгджээ.

 

Дейсселблум болон Грек сайд нарын ам зөрсөн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч энэхүү үл ойлголцлын дараа Еврогруппын дарга танхимыг орхин гарчээ. Грекийн өрийн бүтцийг өөрчлөх, өр цайруулах  асуудлаар  ярилцахгүй гэдгээ  Европын Төв банк  өмнө нь мэдээлж байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж