“ТВ-10” телевиз үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолтыг сар шинийн өмнө зохион байгуулахаар болжээ. Тоглолтод сэтгэлд шинэгэсэн сайхан дуугаараа олны танил болсон дуучид оролцох ажээ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ У.Далантай, С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, С.Ганзориг болон саяхан тоглолтоо хийсэн дуучин Лосолын Болдбаатар ч оролцож, ая дуугаа өргөнө. Дуулсан дуу бүхэн нь ардын дуу мэт түгэх болсон дуучин Д.Намсрайноров, Д.Бурмаа, удахгүй бие даасан тогтололтоо хийх гэж буй дуучин Я.Гэрэлчулуун нар “Амар байна уу”-д уригджээ. Залуу дуучин Ж.Сүрэнлхам, Б.Болд, Э.Чулуунчимэг болон UVERTURA хамтлаг, ЦДБЭЧ-ын бүжигчид, “Авьяас” төвийн бүжигчид тоглолтод оролцож, өнгө гэрэл нэмэх юм байна. Тоглолт хоёрдугаар сарын 2-ны даваа гаригийн 19 цагаас Бөхийн өргөөнд болох ажээ.
Д.ЦЭЭНЭ