Төрийн ордны барилга хуучирчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Төрийн ордны барилга хуучирчээ

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулжээ. Төрийн ордонд байрлан  ажилладаг бүхий л хүмүүст хаяглан зохион байгуулсан уг өдөрлөгийн үеэр тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуултыг хөндөн тавьсан байна. Өөрөөр хэлбэл Монголын төр, засгийн өндөрлөгүүд, өндөр дээд албан тушаалынхан бүгдээрээ байрладаг Төрийн ордны барилгын чанар муудсаныг зарлан мэдэгджээ. Тус газрын мэдээлснээр:

  • Төрийн ордны барилгын бат бэхийн чанар байдал эрс муудсан,
  • Инженерийн шугам хоолой, цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдсан,
  • Төрийн ордонд ажиллагсдын аюулгүй орчинд ажиллах нөхцөл эрсдэлтэй болсон байна.

Төр засгийн эрх мэдэл бүхий хүмүүс энэ асуудалд  анхаарал хандуулахгүй бол Төрийн ордонд ажиллагсдад эрсдэл учрахыг үгүйсгэхгүй болжээ.

Д.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж