“Оюутолгой” компани гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компани 2010 оноос 2018 оны гуравдугаар улирал хүртэл 1.6 тэрбум ам.долларыг татвар хураамж болон бусад төлбөр төлсөн байна. Харин 2018 оны эхний гурван улирал 152 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлжээ. “Оюутолгой”-д 17 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд үүний 93 хувь нь монголчууд. Үүнээс 19.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 53.9 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлж байна.
Б.БАТ