Палестины эдийн засаг унажээ

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Палестины эдийн засаг унажээ

 

Палестины эдийн засаг 2006 оноос хойш анх удаагаа уналттай гарсныг ОУВС мэдээлснийг Agence France-Presse дамжууллаа.

 

Өнгөрсөн онд Баруун эргийн Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4,5 хувиар өссөн ч Газын зурвасын эдийн засгийн уналт 15 хувь болсон гэж Олон улсын валютын сан мэдээллээ.

 

“Газын зурвасын дайны дараа мөн Баруун эрэг, Зүүн Иерусалимд улс төрийн байдал хурцатсан зэргээс Палестины эдийн засгийн идэвх суларлаа” гэж ОУВС-гийн мэдэгдэлд өгүүлжээ. Израиль ХАМАС бүлэглэлийн хоорондын гал зогсоох нэг жилийн тохиролцоо наймдугаар сарын 26-наас үйлчилж эхлээд байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж