Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн найруулагчийн шинэ уран бүтээлийн зураг авалт эхэлжээ. Б.Чингүүн найруулагчийг бид “The last moment”, “Наран мандах нутаг”, “Цэцэг”, “Соло” зэрэг богино хэмжээний бүтээлүүд “The call”, “Танхай тээгч” зэрэг бүрэн хэмжээний бүтээлүүдээр нь сайн мэднэ. Тэгвэл тэрээр дараагийн бүрэн хэмжээний бүтээлийн ажилдаа оржээ. Түүний дараагийн бүрэн хэмжээний эмэгнэлт хайрын түүхийг өгүүлэх кинонд монголын залуу жүжигчдийн төлөөлөл болсон жүжигчид дүр бүтээж байгаа юм.

Залуу уран бүтээлчдээс бүтсэн кино багийнхны зураг авалт эхэлсэн бөгөөд залуу жүжигчдийн хувьд дүрийн судалгаагаа маш сайн хийсэн гэдгийг ч хэлж байсан юм. Олон төрлийн дэвшилтэт технологиор бүтээгдэх уг бүтээл нь тун удахгүй кино сонирхогчдын хүртээл болох аж. Б.Чингүүн найруулагчийн шинэ бүтээлийн зураг авалтын явцтай хамтдаа танилцъя.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж