Японы эрх баригчид гарцгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Японы эрх баригчид гарцгүй болжээ

Ясухидэ Накаяма

Фото: Khalil Mazrrawi / AFP

 

“Исламын улс” бүлэгт барьцаалагдсан япон сэтгүүлч Кэнзи Гототай холбоотой асуудал гарцгүй болж байгаа тухай Японы Гадаад хэргийн орлогч сайд Ясухидэ Накаяма сэтгүүлч нарт мэдэгдсэн тухай Koyodo агентлаг мэдээлэв.

 

Одоо Амман дахь шуурхай штабт ажиллаж байгаа Накаяма “Байдал мухардал руу явж байна” гэж хэлжээ. Барьцааны сэтгүүлчийг Иорданы шоронд байгаа террорист эмэгтэйгээр солих боломж байгааг Японы эрх баригчид өмнө нь хэлж байлаа.

 

Нэгдүгээр сарын 24-д террористууд цаазалсан сэтгүүлч Харуна Юкавагийн зургийг үзүүлсэн бөгөөд тэдний шинэ шаардлагыг Кензи Гото хэлж байгаа видеог харуулсан юм. Террористууд Иорданд хоригдож байгаа Саджит ар-Ришави гэдэг эмэгтэйгээр барьцааны хүнийг солих хэлэлцээрийг Иорданы эрх баригчидтай хийхийг Японы засгийн газарт санал болгосон билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж