Улсын драмын эрдмийн театын уран бүтээлчид энэ улирлын тоглолтоороо үзэгчиддээ түүхэн болоод эмгэнэлт, уянгын зохиолуудаа тайзнаа амьдруулан үзэгчиддээ хүргэх гэнэ. Тухайлбал Ардын жүжигчин А.Очирбатын зохиол, Соёлын тэргүүний ажилтан Ёндоншаравын найруулга "Буруугүй буруутан" уянгын драмын жүжгээ нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд тоглосон бол өчигдрөөс эхлэн “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжгээ тавьж байгаа билээ.”Тамгагүй төр жүжиг”-ээ өнөөдөр, маргааш хоёр өдөр мөн тоглоно.
Харин УДЭТ-ын хоёрдугаар сарын хөтөлбөрт “Гэгээн хайрын баяр”-ын өдрийг тохиолдуулан зохиолч Сорогдогийн Жаргалсайхан, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатарын найруулга “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжгийг тоглохоор болсон байна. Уг жүжгийг хоёрдугаар сарын 13-ны өдөр 18:00, 20:00 цагт, хоёрдугаар сарын 14-ны өдөр 17:00, 19:00 цагт, хоёрдугаар сарын 15-ны өдөр 17:00, 19:00 цагт тус тус тоглохоор болжээ.
Э.ТЭКҮ