
Үдээс хойш болохоор гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй иргэд наадмын талбайд их болж байгаа тул хоносон халаасан салат, хуушуур худалдаалахыг үгүйсгэхгүй. Иймд наадамчин олон өөрсдөө хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа аль болох шинэ, чанартай эсэхийг нь шалгаж авах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.
Харин айраг цагааны хувьд хүчиллэг, ислэг байдалд нь чанарын шалгалт хйихэд хэвийн гарсан. Учир нь өчигдөр , өнөөдөр харьцангүй сэрүүн байгаа тул хадгалалтаас шалтгаалсан исэж, муудсан зөрчил илрээгүй байна. Ерөнхийдөө айрагны худалдаа цөөхөн байгаа тул чанар стандартын шалгалтыг сайн хийсэн гэж нйислэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хэлж байна.
П.Наран