Цөмийн энергийн хууль хэлэлцүүлэгт оров

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн хууль хэлэлцүүлэгт оров

Цөмийн энергийн тухай хуулийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлаар хуралдлаа.  Цөмийн энергийн газрын чиг үүргийг харьяалах салбарын яамдад хариуцуулах зэрэг зохицуулалттай уг төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд “зарим үед ач холбогдол өгч томруулдаг, зарим үед огт хэрэггүй гэж туйлширдаг зүйл болж байна” хэмээж байв.  Мөн гишүүн О.Баасанхүү “Байгууллагыг хуулиар байгуулсан газар гэж харсан. Хууль нь хүчинтэй байхад татан буулгадаг жишиг тогтоож байна”  гэсэн бол Ж.Энхбаяр “Цөмийн эрчим хүчний хэрэглээ дэлхий дахинд 90 хувиар өсөхөөр судалгаа гарч. Хоёр хөршийг харахад л ОХУ-д 9 реактор, БНХАУ-д 25 реактор ашиглалтад орох гэж байна. Хүлэмжийн хий ялгаруулдаггүй гэдгээрээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Ямартаа ч энэ байгууллагын асуудлыг хэлэлцэж байж л шийднэ. Иймд төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийллээ.

Ингээд уг төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан бөгөөд 66,6 хувийн саналаар УИХ-аар хэлэлцүүлэгт орох болзлоо хангасан байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж