Каплагийн эрхийг зөрчсөн гэж АНУ-ын Элчин сайдын яам үзэж байгаа бололтой
35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэргээр “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр хэлэлцэж, тэдэнд ял таван жил арван сарын ял оноолоо.
2015 оны нэгдүгээр сарын 30-нд Монголын шүүх АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэргээр буруутгасан. Элчин сайдын яамны зарим ажилтан, Элчин сайд Энн Кэмдбэлл шүүх хуралд байлцаж, шүүх хурлын үеэр хэлмэрчийн алдаа гарсныг ажигласан. Шүүгдэгчид хэлмэрчийг ойлгоогүйн улмаас өөрсдийгөө сайн илэрхийлж чадаагүй гэж үзжээ.
“Саусгоби сэндс”-ийн гүйцэтгэх захирал Каплагийн хэрэг бараг гурван жил үргэлжилж байгаа бөгөөд шүүх хурал удаа дараа хойшилсон болон Монголоос гарч явахыг хориглосон зэрэг нь түүнд хүндээр тусч байна.
Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх Чулуунбат Монголд бизнес эрхэлж буй компанийн гадаад удирдлагуудыг Монгол улсаас гарч явахыг хориглосон нь Монголд орж ирэх шууд хөрөнгө оруулалтад асар их, сөрөг үр дагавартайг хөрөнгө оруулагчид анхааруулж буйг хэлж байсан.
Каплагийн өмгөөлөгчийн мэдээлснээр НҮБ-ын Хүний эрхийн хороо Монголын эрх баригчид түүний эрхийг зөрчиж буй хэргийг шалгуулах хүсэлтийг хүлээн авсан байна.
Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам энэ хэргийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглах болно гэдгээ албан сайтдаа илэрхийлжээ.
Н.ЭНХ