МАН-ынхан Сүхбаатарын талбайн төлөө шүүхдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Сүхбаатарын талбайн төлөө шүүхдэнэ

Сүхбаатарын талбайн нэрийг хоёр жилийн өмнө Чингисийн болгож өөрчилсөн. Тэгвэл НИТХ-ын Монгол Ардын намын бүлэг “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” НИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Төв талбайн нэрийг өөрчилсөн шийдвэрийг МАН эсэргүүцэж 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 05/50 дугаар албан шаардлагыг НИТХ-ын дарга Д.Баттулгад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудал хуулийн дагуу шийдэгдээгүй бөгөөд энэ нь бодит түүхийг баллуурдах гэсэн явуургүй арга хэмээн үзэж байгаа бололтой.

Б.БУРИАД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж