Н.Алтанхуяг мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг мэдэгдэл гаргажээ

Экс ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас УИХ-ын гишүүнийхээ хувиар өнөөдөр Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд 2008-2012 онд МАН, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан. Энэ хугацаанд зөвхөн сайд, дэд сайд нар буюу улс төрийн албан тушаалын хүрээнд өөрчлөлт хийгдсэн юм. Гэтэл шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар төрийн албан хаагчдыг халж, цомхотгож эхэллээ. Цомхотгол гэдэг нь төрийн албан хаагчдыг ажлаас нь халах шалтаг болж байна. Төрийн албан хаагчид нь намуудын тохиролцоо наймаанд өртөх учиргүй. Хэмнэлт нэрээр цомхотголд орсон төрийн албан хаагчдын ихэнх нь цалингийн болон орон сууцны 8 хувийн зээлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд хамтрах нэрээр төрийн албан хаагчдыг халж буйг зогсоож, цаашид халаа сэлгээг хийлгэхгүй байх асуудалд онцгой анхаарал хандуулахыг Ардчилсан намын дарга З.Энхболдод мэдэгдэж байна” гэжээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж