Өргөмжит консул ноён Лоран Хинкерт экзекватур гардуулав

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Өргөмжит консул ноён Лоран Хинкерт экзекватур гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан Франц Улсын Алзас муж тойрогт суух Өргөмжит консул ноён Лоран Хинкерт Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас экзекватур олгосныг 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гардуулав.

Элчин сайд М.Батсайхан Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн гараанд Өргөмжит консул ийнхүү албан ёсоор ажил үүрэгтээ орж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Франц Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа онцлон тэмдэглэж, ноён Лоран Хинкерт ажлын өндөр амжилт хүсэв.

Франц Улсын иргэн ноён Лоран Хинкер хүний эрх, эрх чөлөө, олон улсын эрх зүйн чиглэлээр тусгайлан мэргэшсэн, Олон улсын эрүүгийн шүүхэд итгэмжлэгдсэн, мөн хуулийн чиглэлийн олон сургалтуудад сургагч багшаар ажилласан, олон арван ном бүтээл хэвлүүлсэн туршлагатай хуульч, өмгөөлөгч юм.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж